Б.Амархүүгийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Дуучин Б.Амархүүг 2019 оны есдүгээр сарын 19-ны өдөр хар тамхины төрлийн бодис хэрэглэж байх үед нь цагдаа нар албадан баривчилсан. Прокуророос түүнд Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, хадгалсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй  байгаагаа илэрхийлж, өнгөрсөн долоо хоногт өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хандсан. Энэ дагуу шүүх хурал өнөөдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болно. Шүүх хуралд шүүгдэгч Б.Амархүү цахимаар оролцох аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)