Бүх эгнээ тэгш эрхтэй

Улаанбаатарын авто замын түгжрэл дуусашгүй сэдэв болсон. Үүний шалтгааныг олж, болж өгвөл шийдэх гэсэн яриа, зөвлөгөөн твиттерт байнга өрнөдөг. Тэд энэ удаад замын цагдаа нар түгжрэлийг хэрхэн “өрддөгийг” хөнджээ. Авто замын уулзваруудад ачаалал ихсэх үеэр буюу өглөө, оройд зогссон цагдаа жолооч нарыг зохицуулаад байгаа ч юм шиг. Эсвэл зовоогоод буй ч юм шиг. Цагдаа нар уулзваруудын аль нэг урсгалыг багагүй хугацаагаар хааж, нөгөө хэсгийг “татдаг” нь цаанаа нарийн учиртайг жиргээчид олж тогтоожээ.

Самданням Мөнхчулуун: Авто замын уулзварын аль нэг урсгалыг 10-20 минут зогсоож, нөгөөхийг нь “татдагаа” болих хэрэгтэй. Адилхан л тав таван минутаар “урсвал” түгжрэхгүй санагдах юм. Яг үнэндээ цагдаагаар зам хаалгаж байгаад дарга нар л явдаг шүү дээ.

Швейк: Урьд нь анзаардаггүй байсан. Үнэхээр тийм юм билээ.

zolbayar: Санаатайгаар түгжрэл үүсгэж буй хэлбэр.

Мөнхзаяа: “Наадам” төвөөс Энхтайваны гүүрний зам руу орох гэж өглөө бүр 10 минут зогсдог.

Wandering soul: Цагдаа явган зорчигчдыг огт тоодоггүй. Харж хүлээсээр, сүүлдээ тэвчээр барагдаж, бөөнөөрөө мал шиг зүтгэхээс өөр аргагүй болдог. Учир мэдэхгүй гадаад хүмүүс л гайхаад хоцордог.

Эрдэнээ: Дарга нарыг чөлөөтэй явуулахын тулд өглөө бүр зам хаадгаас эхлэн Улаанбаатарын замын хөдөлгөөний систем доголдож, түгжрэл үүсдэг байх.

Итгэл: Тийм шүү. Зохицуулах нэрээр түгжрэл үүсгэдэг.

Economic Think Tank: Хүүхдийн ордны хойд талын замд цагдаа байх хэрэгтэй юү. Машинуудыг таг зогсоох юм. Гэрэл дохио хэрэггүй бол яах гэж тэнд суурилуулсан хэрэг вэ?

Gantulga D.: Яг тийм. Аль ч эгнээ тэгш, шударга явах эрхтэй.

Shinebayr Tserendorj: Жолооч нар хувиа хичээдгээс болж түгжрэл үүсдэг. Хэн нэгнээс түрүүлж уулзвар нэвтрэх гэж дайрдаг.

bold: Гудамж, уулзваруудаа өргөтгөмөөр байна. Гэрэл дохиогоо ухаалаг болгоё.

Б.Уянга: “Баянгол” зочид буудлын баруун, “Алтай” хотхоны урд талын гэх мэтээр арай л дэндүү удаан зогсоодог уулзвар бий шүү. Жолооч нар “Өдөр өнжүүлэх” гэж нэрлэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)