Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулган нээлтээ хийлээ


Өнөөдөр буюу Баасан гарагт /2020.05.23/ Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит чуулга нээлтээ хийсэн тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Коронавирусийн халдварын улмаас товлосон хугацаанаасаа 2 гаруй сар хойшлогдог эхэлж байгаа нь энэ аж. Цар тахлын улмаас чуулганы хугацааг төдийгүй хэлбэрийг ч өөрчилжээ. 10 хоног үргэлжилдэг байсан чуулган энэ удаа долоо хоног үргэлжлэх бөгөөд 5-р сарын 28-нд өндөрлөх юм байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд чуулганыг сурвалжлах сэтгүүлчдийн тоог эрс багасгаж, хэвлэлийнхэнд зориулсан арга хэмжээнүүдийг цахим хэлбэрээр явуулж байгаа аж. Хэдий хугацаа, хэлбэрт өөрчлөлт гарсан ч хэлэлцэх асуудал өмнөх жилүүдийнхээс төдийлөн өөрчлөгдөөгүй талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Чуулганы төлөөлөгчид Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцяны Засгийн газрын ажлын тухай илтгэл, 2019 оны нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн талаарх тайланг сонсож, энэ жилийн төлөвлөгөөг батлах юм байна. Мөн цар тахалтай тэмцэх, эдийн засгийг сэргээх, ядуурлыг устгах, урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна БНХАУ-ын түүхэнд анх удаа Иргэний хуулийн төслийг батлах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)