Бүх нийтээрээ амарна

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ны өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ. Өөрөөр хэлбэл, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр арваннэгдүгээр сарын 12-ны өдөр буюу пүрэв гарагт тохионо.

Энэ өдөр "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд заасанчлан бүх нийтээрээ амрах юм.

Дашрамд дурдахад, Чингис хааны мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байхаар болсон байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)