Бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцоорой

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 20-ны бямба гарагт “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг арга хэмжээг нийслэл даяар 11.00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд, аж ахуйн нэгжийнхэн 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэх аж. 

Нийслэлийн харьяа газар, хэрэгжүүлэгч агентлагийн 80 гаруй байгууллагын албан хаагчид Туул болон Дунд гол орчмыг цэвэрлэх юм байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан их цэвэрлэгээний үеэр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооныхон дахин боловсруулах боломжтой найман тонн хог хаягдлыг худалдаж авсан аж. Энэ жилийн их цэвэрлэгээгээр тус холбооныхон есөн дүүргийн 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлыг урамшуулалтай үнээр худалдаж авах цэг байгуулах болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)