Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга өнөөдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд ноён Абдулазиз Камиловт итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Элчин сайд Л.Баттулга Гадаад хэргийн сайд ноён Абдулазиз Камиловтой уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевт, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын мэндчилгээг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд ноён Абдулазиз Камиловт уламжилж, Монгол-Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон олон талт харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)