Бүжгийн цахим уралдаан зарлажээ

Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас бүжгийн цахим уралдаан зарлажээ. Тус уралдаан нь хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, авьяасыг нь нээх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилготой аж. Мөн хүүхдийн авьяасыг хөгжүүлэхэд эцэг, эхчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн уур амьсгалыг халуун дулаан болгох зорилт дэвшүүлжээ. Сургуулийн өмнөх нас, бага ангийн сурагчид гэсэн хоёр ангиллаар уралдааныг явуулж буй. Хүүхдүүдийн бүжиглэж байгаа дүрс бичлэгийг фэйсбүүкийн “Сэлэнгэ хүүхэд” цахим хуудсаар энэ сарын 30 хүртэл хүлээн авах гэнэ. Оролцогч гэр бүлийн нэгээс цөөнгүй гишүүнтэй хамт бүжиглэх шаардлагатай аж


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)