Бяцхан үрстэйгээ хийж болох хөгжилтэй зүйлс

Хүүхдээ хараад гэртээ суугаа ээжүүд маань хүүхдийнхээ хажуугаар гэрийн ажил, хоол цай гэж гүйсээр байтал нэг л мэдэхэд олигтой хийсэн зүйлгүй байтал өдөр өнгөрчихдөг.  Ээжүүд бидний ихэнх өдөр ийм өнгө төрхтэй. Гэхдээ заавал яагаад ийм л хэмнэлтэй байх ёстой гэж хүүхэдтэйгээ хамтдаа хийж болох олон хөгжилтэй зүйлс бий шүү. Гэрийн ажил үргэлж л таныг хүлээж байна шүү дээ. Үүнийг түр мартаад хүүхэдтэйгээ дараах хөгжилтэй санаануудаас сонгон хийгээрэй. 

Усан будгаар тоглох

Та өмнө нь хүүхэдтэйгээ зураг зурж тоглож байсан байх. Гэхдээ усан будгаар тоглох илүү хөгжилтэй шүү. Хүүхдэд өнгө ялгаж танихад усан будаг нь хамгийн оновчтой арга болдог. Мөн хүүхэдтэйгээ нийлж аавдаа бяцхан бэлэг ч бэлдэж болно шүү дээ. 

Массаж хийх

Бяцхан үрстэйгээ хийж болох хөгжилтэй зүйлс

Хүүхдүүд массаж хийлгэх маш дуртай. Бид зөвхөн усанд орны дараа биеийг нь тослох үедээ массаж хийх ёстой юм шиг ойлгодог. Энэ ойлголтыг эвдэцгээе. Хүүхдийнхээ нурууг хурууныхаа өндгөөр зөөлөн товшиж өг, бяцхан гар хөлнийг элж өгөөрэй. 

Хамт хоол хийх

Бяцхан үрстэйгээ хийж болох хөгжилтэй зүйлс

Хорвоотой танилцаж буй бяцхан үрд тань бүх зүйл сонирхолтой санагдаж байгаа. Аюулгүй байдлыг ханган хүүхэдтэйгээ хамт хоол хийх түүнд таалагдах болно. 

Майхан барьж тоглох

Майхан барьж тогло

Та ч гэсэн багадаа өөрийн бяцхан майхантай болохыг хүсдэг байсан биздээ. Хүүхэдтэйгээ хамт бяцхан гэрийг нь хийж өгч тоглоорой. 

Нуугдаж тоглох

Бяцхан үрстэйгээ хийж болох хөгжилтэй зүйлс

Нуугдаж тоглох аль ч насны хүүхдэд хамгийн хөгжилтэй тоглоом байдаг. 

Хамт хөгжилтэй зураг татуулах

Бяцхан үрстэйгээ хийж болох хөгжилтэй зүйлс

Хамт авхуулсан зургууд зөвхөн Selfie юм биш биз. Хүүхэдтэйгээ хамт хөгжилтэй дүрд тоглон зургаа дарж болно шүү. 

Өөрийн гараар тоглоом хийх

Бяцхан үрстэйгээ хийж болох хөгжилтэй зүйлс


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)