Бээжин, Лондонгийн аваргууд тэмцээнээ дуусгалаа

Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд өрсөлдөх найман багийн нэр тодорлоо. Эхний хоёр өрсөлдөгч ӨАБНУ, Ирактай хуурай тэнцсэн зохион байгуулагч орон Бразилийн шигшээ баг сүүлийн учраа Данийг 4:0-ээр бутниргэж, “А” хэсгийг тэргүүлэв.

Харин “Бээжин 2008” олимпийн аварга Аргентин, “Лондон 2012” олимпийн аварга Мексикийн багууд дараагийн шатанд шалгарч чадсангүй. Шөвгийн наймд багууд дараах байдлаар учраа таарсан байна.

Бразил - Колумб
БНСУ - Гондурас
Нигери - Дани
Португал – Герман


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)