Бээжин дэх “Wall Street Journal” сонины сэтгүүчдийн магадлан итгэмжлэлийг цуцалжээ


БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын “Wall Street Journal” сонины Бээжин дэх  гурван сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуаны мэдэгдэж буйгаар хэвлэлийн Бээжин дэх сэтгүүлчид шинэ коронавирусийн тархалтыг зогсоох талаар Хятадын эрх баригчдын явуулж байгаа арга хэмжээг үгүйсгэсэн агуулга бүхий нийтлэл хэвлүүлсэн тул ийм шийдвэр гаргажээ. Тус сонин энэ сарын сарын 3-ны дугаартаа гаргасан нийтлэлд Хятадын эрх баригчдыг коронавирусийн тархалтын талаарх бодит үнэнийг нууж байгаа бөгөөд цаашид яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд Хятадын эдийн засаг сүйрч магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Үүнээс гадна тус нийтлэлийн “Азийн жинхэнэ өвчтөн бол Хятад” гэсэн гарчиг нь бүхэл бүтэн улсыг үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан агуулгатай гэж Хятадын эрх баригчид буруушаасан байна. Улмаар нийтлэлийг бичсэн сэтгүүлчдийг шийтгэж, сонины редакцыг албан ёсоор уучлал гуйхыг шаарджээ. Гэсэн ч тус сонины удирдлага шаардлагыг биелүүлээгүй тул ийнхүү арга хэмжээ авжээ. Үүнээс гадна АНУ-ын засаг захиргаа Хятадын төрийн таван хэвлэл мэдээллийн хэрэгслийг Америкийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах дүрмийг чангатгах болсонд Хятад улс эсэргүүцэл илэрхийлэн хариу арга хэмжээ авна гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)