Бээжинд Covid-19 дахин тархах эрсдэл өндөр байгааг анхааруулжээ


Бээжин хотын бөөний худалдааны зах дээр халдварын шинэ голомт үүссэний  улмаас Covid-19  тархах эрсдэл өндөр байгааг тус хотын эрх баригчид анхааруулжээ. Энэ талаар Бээжин хотын засгийн газрын хэвлэлийн албаны тэргүүн Сюй Хэжянь мэдэгдсэн байна. Тахал судалгаагаар импортын хулд загас ангилах лангуунаас  коронавирус илэрсний дараа Фэнтай дүүргийн томоохон бөөний зах болох “Шиньфади” захыг бямба гарагт түр хаасан байна. Фэнтай дүүрэгт онцгой байдал тогтоосний зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн салбарт үүссэн онцгой байдлын үед авах шуурхай арга хэмжээний зэрэглэлийг дахин хоёрдугаар түвшинд болгож дээшлүүлжээ. Өчигдөр буюу Ням гарагт /2020.06.14/ 76499 хүнд коронавирусийн тест хийхэд 59 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Харин өнөөдөр /2020.06.15/ гаргасан мэдээлэлээр бол өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын тохиолдол 42 бүртгэгдсэн гэж статистикт тусгажээ. Бээжин хотод зургадугаар сарын 11 хүртэл 56 хоногийн турш коронвирусээр дотооддоо халдварласан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)