Бээжингийн Гадаад хэлний дээд сургууль монгол хэлний анги нээжээ

Бээжингийн Гадаад хэлний дээд сургуулийн Ази, Африкийн танхимд монгол хэлний анги нээжээ. Нээлтийн ёслол энэ сарын 14-нд болж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх Т.Батцэцэг, Бээжингийн Гадаад хэлний дээд сургуулийн дэд захирал Жя Вэньжян, Бээжингийн их сургуулийн Монгол судлалын танхимын эрхлэгч Ван Хао болон судлаач, оюутнууд оролцжээ. “Чиньхуа” их сургуульд докторантурт суралцаж буй Х.Сайхансанаа энэ сургуульд монгол хэл заана. Үүний зэрэгцээ тус сургууль тамил, бенгал, филиппин хэлний анги шинээр нээсэн байна.

Өнгөрсөн жил Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Ази, Номхон далай, дэлхийн стратеги судлалын хүрээлэнд Орчин үеийн Монгол судлалын хүрээлэн байгуулжээ. Монгол Улсын 60 гаруй их, дээд, дунд сургуульд хятад хэл заадгаас гадна 6000 орчим монгол оюутан, сурагч Хятадын их, дээд сургуульд суралцаж байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)