БЭЭЖИНГИЙН БИЕЭ ҮНЭЛЭГЧИД БУЮУ САЛЯНТУНЫ ҮДЭШ

Нутаг нэгтнүүд маань Зүүн Өмнөд Ази дахь хар тамхины мафийн гар хөл болж, “Цагаан тахал” хэмээх аюулт барааг нь тээвэрлэдэг болсоор удав. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ухвар мөчид бодолтой зарим маань хүний нутагт цаазаар авахуулах, насаараа хоригдох ял шийтгүүлэн амьдын тамд унаж байна. Бид өмнөх дугаартаа хар тамхи тээвэрлэж яваад баригдсан монгол иргэдийг шүүсэн шүүхийн үйл ажиллагааг сурвалжилж нийтэлсэн. Энэ удаад хар тамхи тээвэрлэгчдийн нэг сүлжээ болох биеэ үнэлэгчдийн талаар сурвалжилснаа хүргэж байна.

Биеэ үнэлэгчид хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн гар хөл, дамжуулагч болдог гэдэг юм билээ. Бээжинд биеэ үнэлдэг монгол бүсгүйчүүд хар тамхины мафийн ханд тээвэрлэгч олоход нь тусалдаг гэсэн мэ дээллийн мөрөөр сурвалжлав. Томоохон хотууд нэг дүүргээ, эсвэл хотын нэг хэсгээ зугаа цэнгээний гол төв бол госон байдаг. Бээжингийн шөнийн цэнгээний гудамж хотын төвөөс нь холгүй байх Салянтун аж. Түм түжигнэж, бум бужигнасан энэ гудамжинд хятад залуусаас гадна гадаадын жуулчин олноороо ирдэг. Үндэсний хувцсаараа гоё сон гудамжны театрынхан дуулж, бүжиж байхад тэднээс таван алхмын цаана Майкл Жексоныг дуурайж хувцасласан за луу уйгагүй бүжихийг харсан гадаадын жуулчид мөнгө харамгүй өгөх аж. Хуучир хөгжмөөр Хятадын ардын аялгууг чадварлаг тоглох өвгөн өрөөсөн хөлгүй харагдав. Дугуйндаа чиргүүл нэмж, суудал засаж, улаан даавуугаар гоёсон хятадууд “welcome, welcome” гэж жуулчдыг урина. Тэрхүү гудамжинд “The Den” гэх нэгэн баар байдаг. Тэр бааранд монгол бүсгүйчүүд биеэ үнэлж, гаднынхны халаасыг нимгэлдэг юм байна. Үүдэндээ харуул хамгаалалттай тэрхүү бааранд 30 юань төлж ордог. Ихэвчлэн Европын жуулчид байх тэрхүү бааранд хятад, монгол, солонгос нь мэдэгдэх гүй олон бүсгүй урт янжуур зуун, ус уунгаа эрчүүдийн харааг булаахыг хи чээх аж.

Монголчуудын нүүрний хэлбэр, хамар, харц бусдаас ял гарах учир тани хад хялбар байв. Олон бүсгүйгээс нутаг нэгтнээ түвэггүй таньж, хэдэн үг солихоор дөхөж очвол нүүр буруулаад явчихав. Тэр бүсгүй арын өрөөнөөсөө хэсэг тээ гарч ирсэнгүй. Харин хамгаалагч нар баарных нь орлогыг нэмэгдүүлэгч бүсгүйчүүдийн ажилд саад учруулж буй бидэнд таагүй хандаж эхэлсэн учир тэндээс гарахаас өөр аргагүй болов. Жирийн бүсгүйчүүдээс Бээжингийн биеэ үнэлэгч нарыг ялгах амархан. Тэд брэндийн цуглуулга болсон байхаас гадна хөхөө ил гаргах нь холгүй тод өнгийн даашинз өмсөх аж. Мөн барьсан цүнх, зүүсэн ээмэг бөгж нь содон хийц загвартай, этгээд байх юм билээ. Хятадын ший янгууны хүүхнүүдээс дутахааргүй будаж шунхадсан бүсгүйчүүдийн инээж, аальг үйтэх нь гаднын жуулчдын анхаарлыг татдаг бололтой. “Монгол бүсгүйчүүд хятад, англи хэлтэй учир ажлаа хийхэд төвөггүй байдаг” гэж биеэ үнэлэгч нэг эмэгтэй ярив.

Дараагийн очих газар Салянтунаас холгүй “Maggis” шөнийн цэнгээний газар байв. Энэ газарт хэр баргийн биеэ үнэлэгч хөл тавьдаггүй юм байх. Учир нь зэрэглэл дээгүүр энэ бааранд царайлаг, сайхан бие хаатай, англи хэл сайн мэддэг бүсгүйчүүдийг оруулдаг аж. Хамгийн сонирхолтой нь монголчуудад үйлчилдэггүй юм байна. Биеэ үнэлэгч монгол бүсгүйчүүдийн хүсэлтээр ийм хориг тавьсан гэсэн. Гадуур нь хүн бараг явдаггүй нам гүмхэн тэрхүү баарыг сүмоч лугаа хэдэн залуу хамгаална.

Үүдэнд нь баячуудын унадаг, үнэтэй, гялалзсан хар машин эзнээ хүлээсээр шөнө дунд, заримдаа үүр цайлгадаг аж. Эрээн Замын-ҮҮдийн хооронд хар тамхи зӨӨгЧид нь биеэ ҮнэлэгЧид Биеэ үнэлж байсан Г гэдэг охин бидэнд ингэж хэлсэн юм. Тэрбээр биеэ үнэлэгчдийн талаар болон тэд хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчидтэй хэрхэн холбогддог талаар ярьсан юм.

-Эхлээд өөрийгөө танилцуулаач. Яагаад энд ирсэн тухайгаа ярьж болох уу?

-Нэгэнт ярилцлага өгөхийг зөвшөөрсөн болохоор татгалзах зүйл алга. Харин та миний зургийг авахгүй, нэр гаргахгүй байхад болно. Би бүтэн өнчин л дөө. Одоогоос хоёр жилийн өмнө Улаанбаатарт байхдаа нэг охинтой танилцлаа. Тэр охин мөнгө ихтэй, өдөр бүр над руу утасдаж, хоол ундтай байна уу, юу хэрэгтэй байна гэж асууна. Санаж сарвайх хүнгүй би ихэд баярлаж, дуудах бүрт нь очиж уулздаг байсан. Тэр охин хятадаар сайн ярьдаг, уулзах бүрт хятадуудтай ярина.

Нэг өдөр надад “Чи энд ажилгүй байж байхаар Хөх хот явъя. Тэнд монгол хоолны газар нээх гэж байгаа юм. Цалин өндөр шүү” гэсэн. Эхэндээ би зөвшөөрөөгүй. Гэтэл нэг өдөр хятадуудтай утсаар ярьж байснаа “Хурдан шийдвэрээ хэл. Хоолны газар өнөө маргаашгүй нээгдэх гээд байна, тэнд очвол Монголд байснаас хамаагүй илүү амьдарна, хурдал” гэж шаардсан. Тэгэхээр нь итгээд зөвшөөрсөн. Надаас ганцхан эгч, тэгээд найз гээд гүйж явсан охин бусдад намайг худалдана гэж зүүдлээ ч үгүй. Одоо эргээд бодоход надад сайндаа туслаагүй юм билээ. Намайг өөртөө татах арга байсныг нь ойлгосон.

-Тэгээд чамайг шууд Хөх хотод аваачсан юм уу?

-Үгүй ээ, Эрээнд авчирсан. Надаас гадна хоёр охин хамт явсан. Эрээнд ирсэн даруйдаа “Буудал захиалаад ирье, паспортаа өгч бай” гэсэн. Удалгүй эргэж ирээд “Энэ бохир буудал байна. Өөр буудал олъё” гээд дагуулж гарсан. Нэг газар үлдээгээд эргэж ирээгүй. Хоёр, гурван цаг өнгөрлөө. Аргаа бараад тэр газраас нь гарах гэтэл хятадууд явуулдаггүй. Баатар гэдэг өвөрмонгол залуу, гэргий Жэй нар “Танай найз биднээс их мөнгө аваад явсан. Та нар өртэй болсон. Өрөө төлтөл эндээс явуулахгүй” гэсэн. Тэр үед би өөрийгөө бусдад худалдагдсан гэдгээ мэдэж их айсан. Орчноо сайтар ажиглахад П хэлбэрийн, шилэн хорготой байшингийн үүдээр улаан дэнлүү байрлуулсан байсныг анзаарсан.

-Эсэргүүцээд нэмэргүй юү. Эрээнд монголчууд олон. Тэдэнд юу болсноо хэлж, зугтах боломж байгаагүй юм уу?

-Өдөрт нэг удаа хоол өгөөд өрөөнд хорьчихно. Цоожтой хаалганы цаана байгаа хүн яах ч билээ. Орой нь янз бүрийн хувцас өмсүүлээд, нүүр будна. Биеэ үнэлэхгүй гэж эсэрг үүцвэл зодно. Эзэн бидэн рүү муухай ч харахгүй. Орилж бахираад, эсэргүүцээд байвал гараа дохиод, нүдээ ирмэхэд л залуучууд орж ирээд хайр найргүй зодно. Та миний хамар дээрх сорвийг харж байгаа байх.

-Зодоод ийм болгочихсон уу?

-Тийм ээ, зодуулах бол юу ч биш. Байнга зодуулахгүйн тулд хий гэснийг нь хийхээс өөр арга байдаггүй.

-Яагаад Бээжинд ирсэн юм бэ?

-Эрээн Монголтой ойр болохоор тэнд удаан байлгаж болохгүй гэж эзэд ярилцаад үүрээр Бээжингийн ойролцоох “Хэбэ боуди” гэдэг газарт намайг аваачсан. Тэр газар биеэ үнэлэгчдээр үйлчлүүлэгчээ татдаг караоке байсан юм. Би үйлчлүүлэгчдэд үйлчилж, таалагдах ёстой. Дараа нь биеэ үнэлдэг. Надад нэг ч юань өгдөггүй. Зарим нэг үйлчлүүлэгч гарын мөнгө өгөхөөр нь нуух гэж бөөн юм болно.

-Өдөрт хэдэн хүнтэй харьцаанд ордог байсан бэ?

-Огт танихгүй хүнтэй албадлагаар бэлгийн ажил хийнэ гэдэг үнэхээр хэцүү. Би уйлж орилж, чарлаад ямар ч нэмэргүй. Шууд л зоддог болохоор хий гэснийг нь хийдэг байсан. Өдөртөө доод тал нь хоёр, зарим үед таван хүнтэй унтана. Зарим нэг хүн порно кино үзүүлээд дуурайхыг шаардана. Би яаж чадах юм бэ. Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хятадууд “Мөнгийг чинь хангалттай төлсөн. Бэлгэвч хэрэглэхгүй” гээд дайрна. Би хэзээ нэгэн цагт энэ газраас явна. Цаашдаа би эх орондоо очоод амьдрах болно гэсэн бодолтой болохоор өвчин авахгүйн тулд байнга бэлгэвч хэрэглэхийг шаарддаг юм. Энэ мэт байдлаар амьдарсаар долоон сар өнгөрсөн.

-Тэгээд чи яаж тэднээс зугтав. Бичиг баримт чинь чамд байсан уу?

-Олон сар хамт ажиллаад, хятадаар ойлгодог болсон. Нөгөө хүмүүс надад бага зэрэг итгэж эхэлсэн. Хятадын нэг баярын үеэр үйлчлүүлэгч цөөрч, ихэнх нь амарчихсан. Эзэд гар дороо ажилладаг хоёр залууг надтай үлдээсэн юм. Тэр үед нөгөө хятадууд архи нэлээд уусныг далимдуулж “Уйдаад байна. Интернэт кафе оръё” гэсэн. “Паспортын болон энд байх хугацаа аль эрт дууссан, энэ хаачив л гэж” тэд ярилцаад хамт явах болсон. Би паспортаа шалгуулчихаад өөртөө авсан юм. Интернэт кафенд байгаа хүмүүс бие биедээ саад учруулахгүй нөхцөлийг хангах үүднээс өндөр хаалт хийсэн байдаг. Тэд тоглоомондоо улайраад намайг анзаарах сөхөө алга. Тэр үеийг тааруулж би зугтаж амжсан.

-Зугтаад хаана очсон бэ. Чамд мөнгө байсан юм уу?

-Надад 200 орчим юань байсан. Бээжингийн автобус өглөө 07.00 цагт явах байсан болохоор нөмөр газар олж шөнийг өнгөрөөсөн. Бээжинд нэг ч юаньгүй очсон болохоор биеэ үнэлж, Эрээн явах зардлаа оллоо. Эрээнд оччихвол Монгол руу явах байх гэж найдаад Консулын газрынханд учир байдлаа хэлтэл огт хэрэгсээгүй. Намайг анх худалдаж авсан хүмүүс Эрээнд байгаа болохоор айгаад аргаг үйн эрхэнд Бээжинд ирээд монгол охинтой танилцсан. Тэр надад биеэ үнэлэх газар зааж өгөөд Жингу гэх хятад залуутай танилцуулсан. Биеэ үнэлэгчдийг баар, цэнгээний газар байлгадагг үй, утсаар дуудлага авч үйлчилдэг газарт ажиллаад 1000 юанаар биеэ үнэллээ гэж бодоход 400-г нь надад өгдөг байсан. Эзэн утсаар “Монгол, солонгос, хятад, япон, орос охин байна. Алийг нь сонирхож байна” гэж асуугаад биднийг хүргэж өгөөд, авчирна. Намайг солонгос охин гэж танилцуулдаг. Миний сэтгэлээс эх орондоо очих бодол салдаггүй учир яаж явах талаар үргэлж бодно. Хүсэлдээ хөтлөгдөөд Гуанжоу руу явсан. Тэнд миний найз охин хятад хүнтэй суугаад сайхан амьдардаг юм. Хэдийгээр найз ч айлд удаан байж болохгүй шүү дээ. Тэгээд л би нөгөө ажилдаа эргэж орох хэрэгтэй болсон. Бааранд 20 орчим хоног биеэ үнэлж байгаад нэг залуутай хамтран амьдарч эхэлсэн.

-Ямар үндэстэн бэ. Монгол бүсгүйчүүд хар арьстантай хамтран амьдардаг бололтой?

-Үнээн, үнэн. Миний танилцсан залуу африк гаралтай хүн. Тэр залуу чихэвчний наймаа хийдэг байсан. Тэдний найзууд нь бүгд хар тамхичид, тээвэрлэгчид. Гуанжоуд амьдарч буй хар арьстнуудын 80 хувь нь хар тамхины наймаачид. Миний хамтран амьдрагчийн найзууд нь хааяа биднийг гэртээ урьдаг юм. Хар тамхи асар хор хөнөөлтэй зүйл биз дээ. Гэтэл тэдний гэрт хоол хүнс шиг нь л байх жишээтэй. Монгол охид ч тэдэнтэй холбогдчихсон, хэрэглээд, татаад сууж байхтай олон таарсан. Харин найз залуу маань “Ойртож болохгүй, чи эднээс өөр хүн” гэж хэлдэг байсан. Эрээн Замын-Үүдийн хооронд хар тамхи тээвэрлэгчид нь биеэ үнэлэгчид. Тэд тодорхой хэмжээний мөнгө аваад 100- 200 граммыг үтрээндээ хийж хил давуулдаг тухай наснаасаа олон удаа сонссон. Та Салянтуны баараар ороод анзаараарай. Харахад жирийн сайхан хүмүүс, хэн ч хар тамхи наймаалагч гэж хэлэхгүй. Ганц шил шар айраг уунгаа утсаар яриад л захиалагчид зарчихаад ирнэ. Анх удаа очиж байгаа хүн анзаарахгүй л байх. Бидэн шиг хүмүүс хараад л шууд таньдаг. Зарим монгол охид биеэ үнэлээд оронд нь хар тамхи авдаг гэсэн.

-Биеэ үнэлэгч монгол эмэгтэйчүүд дотор эх орон руугаа буцъя гэсэн бодолтой хүн байна уу. Хэдээс хэдэн насны бүсгүйчүүд байна вэ?

-Хамгийн залуу нь 25 настай байх. Ахмад нь 40 гарч байгаа болов уу. Тэдэнд Монголд очих бодол огт байдаггүй. Намайг Монгол явмаар байна гэхээр “Нэг кг мах 10000 төгрөг болчихоод байхад тийшээ очиж яадаг юм бэ. Амьдрах нөхцөл байхгүй, тэнэг юм бодож байх юм” гэдэг. Эндээс ар гэрээ тэжээдэг бүсгүйчүүд олон. Таны охин Бээжинд ажиллаад их мөнгө явуулаад байна уу. Тэгвэл охин чинь биеэ үнэлэгч болсон гэсэн үг. Бээжинд ямар ч ажил хийсэн их мөнгө олох боломж байдагггүй. Дан ганц ядуу зүдүү амьдралтай охид энэ замыг сонгоод байна уу гэхээр бас тийм биш. Аав, ээж нь боломжийн ажилтай, байртай, машинтай гэх охид байдаг юм. Тэд зугаа цэнгэлийг л илүүд үздэг. Түүнээс гадна хууччуул олон байдаг юм билээ. Олон жил биеэ үнэлээд Бээжинд байртай болчихоод шинэ охидыг нэг өрөөндөө олноор нь байлгаж мөнгө олдог эгч нар бий. Энд биеэ үнэлж буй охид “Хэзээ нэгэн цагт би хүнтэй л болно” гэж ярьдаг.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Биеэ үнэлж байгаад гадаадын хүнтэй гэр бүл болоод сайхан амьдарч буй эмэгтэйчүүд олон байдаг юм билээ. Тэдэн шиг болохыг л хүсдэг.

-Биеэ үнэлэгчидтэй гэр бүл болдог хүн байдаг гэж үү?

-Ихэвчлэн франц, герман эрчүүд биеэ үнэлэгч ази хүүхнүүдтэй гэр бүл болдог юм билээ.

-ЭСЯ-нд хэзээ хандсан юм бэ?

-Манай найз залуу намайг эх орон руугаа буц гэж байнга үглэдэг байсан. Би ч буцна гэж бодож байсан болохоор Бээжинд гуравдугаар сарын 22-нд ирж, ЭСЯ-нд хандсан. Миний бичиг баримтын хугацаа хэтэрсэн болохоор цагдаагийнхан хураагаад авчихдаг юм байна. Цагдаагийнхан буудалд байлгаж, өдрийн хоол дааж байгаа. Хятадад байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон, эсэхийг нарийн шалгаад дараа нь явуулах, эсэхээ шийддэг гэсэн. Би хурдхан л Монгол руугаа явмаар байна.

-Монголд очоод найз нөхөд, ах дүү бий юү?

-Аав, ээж хоёр маань гэнэтийн ослоор 1998 онд нас барж, би ганцаараа үлдсэн. Ах, дүү нар нь 49 хоног нь өнгөрөөгүй байхад намайг Халамжийн төвд орхисон болохоор би гомдоод дахиж уулзаагүй. Одоо хаана ч байдгийг нь мэдэхгүй. Дүгэрээ багшийн Асрамжийн төвд хүмүүжиж байгаад “Дэлхийн зөн”-гийн “Гэрэлт өргөө-1” төвд ирээд дунд сургуулиа төгссөн. Техникийн коллежийн компьютер, операторын ангид сурч байгаад гарчихсан юм. Үнэнийг хэлэхэд би хаана очихоо мэдэхгүй л байна. Хоёр жил энд амьдраад хятад, англи хэл овоо сурсан болохоор ажил хийгээд амьдарч болно гэдэгт итгэлтэй байгаа. Би ямар ч ажил байсан хийнэ.

Бээжин дэх Монголын ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажилтан Б.Болд, жолооч Ж.Содбилэг нар надтай хамт Г охинтой очиж уулзсан юм. Жижигхэн буудалд визээ хүлээн суугаа охин монголчуудаа хараад их баярласан. “Хүний ганц үр, охин хүүхэд харь газар зовж байгаа юм” гээд 100 юань өгөхөд тэр маш их баярлаж, бидний машин далд ортол гараа даллаж, нулимс дуслуулсаар үлдсэн. Амьдралын шинэ зам сонгох хүсэлтэй Баянзүрх дүүргийн харьяат Г охинд бид туслахыг хүссэн юм. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэст хандахад тэд туслах боломжтойгоо хэлээд, түүнийг эх орондоо ирэхэд нь эхний ээлжинд амьдрах байр олж өгч, ажилтай болоход нь дэмжлэг үзүүлэхээр боллоо.

                                                                                                                                      Үргэлжлэл бий


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)