Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах ТОГТООЛ батлагдлаа

Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдсан талаар мэдээллээ.

Тэрээр "Монгол Улсын Засгийн газар 08:00 цагаас хуралдаж байна. Дөнгөж сая хуралдаанаар энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгахаар болсон Улсын Онцгой комиссын тогтоолыг баталлаа.

Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай гэх мэт 15 асуудал хэлэлцэнэ. Яг одоо Ерөнхий сайд Налайхад барьж буй шахмал түлшний үйлдвэрийн явцыг нягталж байна.

50 хувь бууруулсан нийслэлийн утааг ирэх өвөл 80 хувь хүртэлх хувиар бууруулж, налайхад 1500 ажлын байр бий болох ажил амжилттай урагшилж байна” гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)