Бэлтэсийн голд живсэн машинтай иргэдээс нэг нь л амьд үлдэв

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн нутаг, Бэлтэсийн ам дахь Бөштигийн рашаанаас сумын төв рүү автомашинаар зорчиж явсан иргэд өнгөрсөн лхагва гарагт Бэлтэсийн голын усанд живжээ. Живсэн “Ланд круйзер-80” автомашинд 4-49 насны зургаан хүн сууж явсан байна. Автомашин урсах явцад 26 настай, хөл хүндтэй бүсгүй зориг гарган бууж, явганаар гол гатлан нөгөө эрэгт нь гарсан гэнэ. Улмаар Хатгал тосгоны Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн аж. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын болон Цагдаагийн газрын алба хаагчид, ЗДТГ-ын ажилтнууд долдугаар сарын 17-нд ослын газарт очжээ. Ингээд тухайн өдрийнхөө 09.40 цагт дөрвөн настай Т-ын цогцсыг автомашины тээшнээс гарган авсан гэнэ. Мөн ослын цэгээс 6-13 км-ийн зайтай газраас 49-тэй Б, 48-тай С, 20-той Б, 10 настай Б-гийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Ойрын өдрүүдэд бороо ихээр орж, голын усны түвшин нэмэгдэж байгааг холбогдох байгууллагаас тогтмол анхааруулсаар буй билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)