Б.Шижирбатын үзүүлбэрийг 49 сая хүн үзэж, алдарт “Mashable” сайт онцоллоо

 "Авьяаслаг монголчууд-2016" шоуны шилдэг 8-д "Punk n rap" хамтлагийн гишүүн Б.Шижирбат шалгарсан билээ.

 График анимешн, бүжиг хоёрыг хослуулснаараа онцлог басхүү өвөрмөц үзүүлбэр үзүүлсэн түүнийг монголчууд бид дуу нэгтэйгээр шигшээд үлдээсэн.

Тэрээр өмнөх үзүүлбэрээ найзынхаа гэгээн дурдсгалд зориулсан бол энэ удаа хайрт аав, ээждээ эл үзүүлбэрээ зориулсан юм.

Түүний хоёр дахь буюу шигшээд шалгаруулсан бичлэг өдгөө дэлхий нийтийг анхаарлыг гойд татаж, Монголын урлагийг дэлхийд таниулж байна.

Нидерландын Бокстел-оос гаралтай, 23 настай Голландын DJ, хөгжмийн продюсер Sammy Renders (Sam Feldt) өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулж Б.Шижирбатад хамтран ажиллах санал тавьсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.

Одоогоор Б.Шижирбатын үзүүлбэрийг дэлхий даяар 49 сая хүн үзээд байна. Энэ тоо цаашид улам олон болох нь дамжиггүй.

Мөн үүний сацуу дэлхийн алдартай “Mashable” сайт Б.Шижирбатын үзүүлбэрийг онцолсон нь яах аргагүй дэлхийд танигдаж буйнх нь илрэл. 

Уншигч та бүхэн энэ тухай ЭНД дарж сонирхоно уу. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)