Буянт Ухаа спорт цогцолборт 300 ор дэлгэх дадлага сургуулилт болж байна

Буянт Ухаа-300 ажлын хэсэгт нийт 13 албан хаагчид ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалд Буянт Ухаа спорт цогцолборын хэрэглээний ус тасарсан тул Нисэхийн өргөлтийн станц хэвийн байдалд орж шугаманд усны дүүргэлт хийж хуримтлагдсан хийг авч, техникийн албанаас 5 ажилтнаар бөглөрлийг трос гүйлгэж гар аргаар ашиглалтын хэвийн байдалд оруулсан. Түр эмнэлэгт хэрэглэгдэх унд ахуйн усны хэрэглээний нөөцийн судалгааг гаргаж, УСУГ-т мэдэгдэж түр хэрэглээнд зориулан зөөврийн 5тн ундны ус авчруулан бэлэн байдлыг хангууллаа. Дахин 5тн ус нөөцөнд байлгахаар УСУГ-т мэдэгдэв.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, ХСХ-ын байдалд хяналт тавьж ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)