Буудалд амиа алдсан 13 настай охины хэрэгт холбогдогч нарыг энэ сарын 29-нд шүүнэ

Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд энэ сарын 29-ий өдөр зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болох гэж байна. Энэ талаар охины аав хэвлэлийнхэнд хандаж, ард иргэдээс тусламж гуйсан байна.

Энэ оны нэгдүгээр сард шүүх хурал товлогдож байсан ч иргэн Д, М нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байжээ. 

Хэргийн сануулахад, 2017 оны наймдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан. Түүний амиа алдсан хэрэгт дээрх хоёр этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр саатуулаад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)