Буркино-Фасод барьцаалагдсан хүмүүсийг суллажээ

Африкийн баруун хэсэгт орших Буркино-Фасо улсад явуулсан цэргийн ажиллагааны үеэр барьцаанаас суллагдсан хүмүүс нутаг буцжээ. Францын хоёр, АНУ, БНСУ-ын тус бүр нэг иргэн бараг нэг сар хорионд байсан юм. Тэд нислэгийнхээ өмнө сэтгүүлчидтэй уулзаж, барьцаанаас суллах ажиллагааны үеэр амь үрэгдсэн Францын цэргийнхний төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлжээ. “Биднийг тамаас гаргахын тулд тэр цэргүүд амиа өргөсөн” гэж барьцаанаас суллагдсан Лоран Лассимуйа ярьсан байна.

Францын хоёр иргэнийг энэ сарын 4-нд Буркино-Фасогийн хөрш Бенин улсад аялж явахад нь хулгайлжээ. Тэднийг “France-presse” агентлаг “ГХЯ нь сэрэмжлүүлсээр байхад аюултай бүс нутгийг зорьсон жирийн жуулчид” хэмээсэн байна.

Буркино-Фасогийн хойд нутагт барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагааг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт шилжих шөнө Францын тусгай албаныхан явуулжээ. Амь үрэгдсэн офицер Седрик Пьерпон, Алена Бертонселло нарт маргааш Парист баатрын ёсоор хүндэтгэл үзүүлэх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)