Буриад улсад нэг өдрийн дотор коронавирусийн 54 тохиолдол бүртгэгджээ

ОХУ-ын Буриадын БНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 54 болж нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлснээс хойш амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн 203 өвчтөн, коронавирусийн халдвар авсан 49 өвчтөн эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүнээс “COVID-19”-өөр халдварласан 11 хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаа аж.

Тус улсад халдвар авсан хүмүүстэй ойр хавьталтай байсан 2188 хүнээс шинжилгээ авсан бөгөөд 8 хүнээс халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Одоогоор тус улсад халдварын улмаас нэг иргэн нас бараад байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)