“Бургер кинг” түргэн хоолны газрыг шалгаж байна

Хан-Уул дүүрэгт байрлах “Бургер кинг” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордсон шинж тэмдэгтэй өчигдөр ХӨСҮТ-д хүргэгджээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “ХӨСҮТ-д өнөөдөр (өчигдөр) 12.00 цагийн орчим хоолны хордлогод орсон гурван хүн иржээ. Тэд Хан-Уул дүүрэгт байрлах “Бургер кинг”-ээр үйлчлүүлсэн гэх мэдээлэл өгсөн. Үүний дагуу манай мэргэжилтнүүд тус газрын хоолноос 32 төрлийн дээж авч, шинжилж байна. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. ХӨСҮТ-ийнхөн ч энэ талаар мэдээлэхээс эрс татгалзсан юм. Албан бус мэдээллээр, тус түргэн хоолны газраар үйлчлүүлээд ХӨСҮТ-д хандсан хүний тоо нэмэгдсээр байгаа гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)