Бундесвер “Youtube”-д сувгаа байрлуулав

Германы Батлан хамгаалах яам өөрийн сувгийг “Youtube” сайтад байрлуулснаа мэдээллээ. Бундесверийн BWTV студи цэргийн сургуулилалт, бэлтгэл бааз болон гадаад дотоод дахь үйл ажиллагаа зэрэг сүүлийн үеийн мэдээллүүдийг дэлхий даяар цацахаар болж байна.

Тус улсын Батлан хамгаалахын сайд Карл Теодор Гютенбергийн санаачилснаар “Youtube”-д мэдээллийн сувагтай болсон бөгөөд тэрбээр яамны ажлаа дэлхийд сурталчилсан анхны сайд болж байгаа юм. Харин сайн үйлсэд садаа мундахгүй гэгчээр цэргийн дүрэмт хувцас өмссөн энгийн иргэд цэрэг, армийнхныг элэглэж, доромжилсон 5000 гаруй бичлэгийг Бундесверийн нэрээр “Youtube”-д байрлуулсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)