Булган аймаг дахь Онцгой дэглэмтэй хорих ангиас ялтан оргов

 Булган аймаг дахь Онцгой  дэглэмтэй хорих 439 дүгээр  ан гиас өнгөрсөн баасан гаригт хүмүүжигч оргосон  тухай мэдээлэл бидэнд ирлээ.  Мал удаа дараа хулгайлж,  ир гэ дэд ихээхэн хохирол учруулсан хэргээр ял шийтгүүлсэн Дондовын Баяндүүрэн  гэдэг ялтан энэ са рын 15- 16-нд шилжих шөнө оргож,  Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон цагдаагийн  байгууллагынхан эрэн сурвалжилж эхэлсэн гэнэ.  Энэ талаар харьяалах орон  нутгийн хууль хяналтын байгууллагынхнаас  лавлахад  “Онцгой дэглэмтэй хорих  ангид  жирийн  дэглэмтэй  хүмүүжигч аж ахуйн ажил хийдэг. Тэдний нэг нь оргосон  бололтой.  Д.Баяндүүрэн  тухайн үед хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэрбээр өмнө нь бас  хорих ангиасаа оргож, Орхон аймгийн нутгаас баривчлагдаж байсан нэгэн” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)