Булган аймагт үер бууж, гурван айлын гэр нуржээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Уньт” гэдэг газар өчигдөр /2020.06.17/ 18:10 цагийн орчим аянга цахилгаантай аадар бороо орж, үер буужээ. Үерийн улмаас гурван айлын гэр нурж, үерт урссан байна.

Энэ тухай мэдээллийг 20:03 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Б/ам бүл 4/-ын таван ханатай гэр бүрэн эвдэрсэн, Б /ам бүл 6/, А /ам бүл 5/ нарын таван ханатай хоёр гэрийн унь, тооно, хана эвдэрсэн байсныг засварлаж гэрүүдийг барьсан тухай мэдээллийг тус сумын Байгаль хамгаалагч Ч.Пүрэвсүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)