Буга галзуурч, айлын хот руу оржээ


Говь-Алтай аймгийн Халиун суманд буга галзуурсан тохиолдол өнгөрсөн долоо хоногийн эцсээр бүртгэгджээ. Тус сумын Сүүж багийн нутаг, Индэртийн ам гэх газар өвөлжиж байсан малчны хотонд буга орж, хашаа, амбаар мөргөн, нохойтой ноцолдож байна гэх дуудлага сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт иржээ.

Үүний дагуу холбогдох байгууллагынхан шуурхай шалгасан бөгөөд аймгийн Мал эмнэлгийн үржлийн газрынхны хийсэн шинжилгээгээр тухайн амьтан галзуугаар өвчилсөн нь тогтоогдсон аж. 

Иймээс сумын Засаг дарга захирамж гарган, 14 хоногийн хорио цээр тогтоожээ. Мөн бугатай ноцолдсон нохойд болон бусад мал, амьтныг вакцинжуулах болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)