Б.Төрболд мэргэжлийн сүмогоор барилдана

Сонирхогчийн сүмо бөхийн Бүх японы аварга, оюутны ёкозүна Б.Төрболд мэргэлжлийн сүмогоор барилдахаар болжээ. Тэрбээр “Нишикидо” дэвжээнд элсэн, Хаврын тэмцээнд макүшитагийн 15-аас эрэмбэлэгдэн барилдах юм.

Өдгөө 26 настай Б.Төрболд өнгөрсөн жилийн сонирхогчийн сүмогийн бүх Японы аваргад түрүүлж, ёкозүна цол хүртэн, тус тэмцээнд аваргалсан гадаадын анхны бөх болсон юм.

Мөн сонирхогчийн сүмогийн ДАШТ-ээс өсвөрийн ангилалд мөнгө (2012), насанд хүрэгчдийнхэд алт (2014), хүрэл (2015), Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнээс хошой алт (2015, 2016), хүрэл (2013), Бүх Японы сонирхогчийн сүмогийн жингийн аваргын үнэмлэхүй жинд алтан медаль тус тус хүртжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)