БСШУС-ын сайд сард 2 удаа иргэдийг хүлээн авч уулзана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн мягмар гарагт иргэдийг хүлээн авч уулзах хуваарь гаргажээ. 

Ингэхдээ 14.00-17.30 цагаас БСШУСЯ-нд хүлээн авч уулзах аж. Харин БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр долоо хоног бүрийн лхагва гарагт 10.00-12.00 цагаас, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан долоо хоног бүрийн пүрэв гарагт 14.00-17.30 цагаас, Газар, хэлтсийн дарга нар болон мэргэжилтнүүд даваа-баасан гарагт 10.00-17.00 цагаас иргэдийг хүлээн авч уулзах юм.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)