БСШУСЯам гарааны компани байгуулах хүсэлтийг хүлээн авна

“Инновацийн тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 374 тогтоолоор баталсан “Эрдэм шинжилгээний байгуулагын дэргэд гарааны компани байгуулах журам”-ын хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээний хүрээнд судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор гарааны компани байгуулах хүсэлтийг хүлээн авна. 

Эрдэмтэн, судлаач та бүхнийг “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам”-ын дагуу холбогдох баримт бичгээ боловсруулан гарааны компани байгуулан хэрэгжүүлэх инновацийн төслийн хамт ирүүлэхийг урьж байна.

Төсөлд тавигдах шаардлага:

-       Инновацийн бүтээгдэхүүн нь Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэх, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх; 

Оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон, инновацийн төсөл санаачлагч нь оюуны өмчийн эзэмшигч, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх;
Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлохуйц стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдсэн байх;
Инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зах зээлийн судалгаа, үр ашгийн тооцоог хийсэн байх;
Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргах;
“Инновацийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх.

Эрдэм шинжилгээний байгуулагын дэргэд гарааны компани байгуулах хүсэлт, инновацийн төслийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны 118 тоот өрөөнд хүлээн авна.

Холбоо барих утас: 263180

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)