Брэд Питт Женнифер Энистоныг “өрөвдөв”

Брэд Питт, Женнифер Энистон хоёрыг цагтаа Холливудын хамгийн сайхан хос гэдэг байсан. Үзэсгэлэнт Анжелина Жолитой сүй тавьчихаад Брэд хуучин эхнэртэйгээ эргэн нийлэхийг хүсэж буйгаа илэрхийлж байсан гэдэг юм билээ.

Тэгвэл тэрбээр Женнифер Энистоноос салсандаа харамсаж явдаг тухайгаа “Architectural Digest” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Брэд багаасаа архитектор болохыг мөрөөддөг байсан бөгөөд одоо ч энэ хүслээ орхиогүй учраас тус сэтгүүлд ярилцлага өгчээ.

Тэрбээр “Бидний салалтын дараа Женнифер Энистон ганцаардаж, тохирсон сайн хүнтэйгээ учралгүй явж байгаад би харамсдаг.

Женни сэтгүүлийн нүүрт нүцгэн зургаа гаргасан нь түүний насанд тохироогүй.

Энэ нь түүнийг аз жаргалтай байлгах түшигтэй эр хүн байхгүйгээс болсон болов уу” хэмээн ярьжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)