БРОККОЛИТОЙ САЛАТ

ОРЦ:
  • 500 гр брокколи
  • 150 гр чидун жимс
  • 1 ш амтат чинжүү
  • 2 х/х уксус
  • 30 мл чидун жимсний тос
  • Давс
ХИЙХ АРГА: 

Энэ салат жин барьж байгаа хүн болон цагаан хоолтон, хурц амтанд дургүй хүүхдэд нэн тохиромжтой. Аминдэмээр баялаг учраас ухаалаг эзэгтэй та шинэ долоо хоногийнхоо цэсэнд заавал оруулаарай. 

Брокколиг хүйтсэн усаар угаана. Хэрэглэх хэмжээгээрээ жижиглээд буцалж буй устай тогоонд хийж гурван минут хэртэй болгоод, галаа багасган чанаж болгоно. Дараа нь шүүгээд хүйтэн усанд сойно. 

Жижиглэн хэрчсэн амтат чинжүүг цагариг хэлбэртэй хэрчсэн чидун жимстэй хольж хутгана. Дээр нь шүүж, сэврээсэн брокколигоо хийгээд чидун жимсний тос болон салатны амлагч, уксус, давсаа тааруулж хийгээд сайтар хутгана. 

Тагтай саванд таван минут хэртэй байлгаад хоолны ширээндээ тавиарай. 
 
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)