Брокер, дилерийн компаниуд 67.6 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер, дилерийн компаниуд энэ оны эхний долоон сарын дүнгээр 67.6 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Одоогоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 54 үнэт цаасны компани үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээрээс энэ онд 48 нь их, бага хэмжээгээр арилжаа хийсэн байна. Мөнгөн дүнгээр нь авч үзвэл нэг тэрбум төгрөгөөс дээш хэмжээний арилжааг үнэт цаасны 10 компани гүйцэтгэжээ.

Арилжааны дүнгээр тэргүүлсэн таван компанийг жагсаавал “БиДиСек” 17.84, “Ард секьюритиз” 13.62, “Ард капитал групп” 8.39, “Инвескор капитал” 5.79, “Мирэ эссэт секьюритис Монгол” 5.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)