Британийн ихэнх сайд нар Борис Жонсоны бодлогыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэн огцрох өргөдлөө өгчээ


Их Британийн шинэ Ерөнхий сайдын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа  сайд нар илэрхийлэн шил шилээ даран   огцрох өргөдлөө өгцгөөжээ. Борис Жонсоныг парламентад үг хэлснийх нь дараа тус улсын Сангийн сайд Филлип Хаммонд  огцрох өргөдлөө өгсөн тухайгаа өөрийн Твиттер хуудсаараа мэдэгджээ. Филлип Хаммонд өргөдлөө албан тушаалаа хараахан өгөөгүй байсан Тереза Мэйд илгээсэн байна.  “Би таныг Ерөнхий сайдын ажлаасаа буухаас  өмнө Сангийн яамны сайдын албан тушаалаасаа огцрох өргөдлөө   барьж байна. Таны залгамжлагч улс төрийн болдогтойгоо санал нэг  Сангийн сайдыг сонгох эрх чөлөөтэй байх ёстой хэмээн би үзэж байна” гэж өргөдөлд бичсэн байна. Филлип Хамонд   шинэ ерөнхий сайдын   Их Британийг хэлцэлгүйгээр Европын Холбооноос гарах бодлогын эсрэг байр суурьтай явдал Засгийн газрын гишүүнээсээ татгалзах шалтгаан болжээ. Түүний араас Британийн Хууль зүйн сайд Дэвид Гок огцрох өргөдлөө өгчээ. “Борис Жонсоны ирэх аравдугаар сарын 31 хүртэл  Их Британи Европын холбооноос ямар ч байсан гарна гэсэн бодлогыг хүлээн зөвшөөрч чадахгүй тул би түүний тэргүүлсэн Засгийн гарын гишүүн байх боломжгүй юм. Тиймээс хэлцэлгүй “Brexit”-ын эсрэг арын суудлаас тэмцсэн нь арай үр дүнтэй гэж би  үзлээ” гэж тэрбээр өргөдөлдөө онцолжээ. Засгийн газрын тамгын газрын дарга Дэвид Лингтон, Батлан хамгаалахын сайд Пенни Мордонт, Гадаад хэргийн сайд Жереми Хант,Олон улсын хөгжлийн асуудлыг хариуцсан сайд Рори Стюарт, Эрчим хүч,үйлдвэрлэлийн бодлогын сайд Грег Кларк нар огцрох өргөдлөө өгчээ. Эдгээр сайдууд бүгд хэлцэлгүй“Brexit”-ийн бодлогын эсрэг байдаг аж. Шинэ Ерөнхий сайд өөрийн засгийн газраа бүрдүүлж эхэлсэн бөгөөд Сангийн сайд, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Дотоод хэргийн сайд гээд гол дөрвөн яамдынхаа шинэ удирдлагыг томилсон байна. Түүний томилгооноос харвал шинэ Засгийн газраа "Brexit"-ийн асуудлаар санал нэг улс төрчдөөс бүрдүүлэх төлөвлөгөөтэй бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)