БРИКС, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт хойшлогджээ

Энэ оны долдугаар сард Санкт-Петербург хотод товлогдсон БРИКС, ШХАБ-ын гишүүн орнуудын уулзалт цар тахлын улмаас хойшлогджээ. Энэ тухай Кремлийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.  ”Дэлхий даяар коронавирус тархсаны улмаас түр зуурын хязгаарлалтын арга хэмжээ авсныг харгалзан 2020 оны долдугаар сарын 21-23-нд Санкт-Петербург хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалт, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргалаа” гэж мэдээлэлд дурдсан байна. Дээд хэмжээний уулзалтуудыг явуулах шинэ хугацааг БРИКС, ШХАБ-ын улс орнууд болон дэлхийн даяар цар тахлын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч товлохоор болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)