Бразил даамын ДАШТ болж байна

Бразил даамын дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Бразилийн Агуас-ди-Линдоя хотноо болж байна. ДАШТ-ий нэгдүгээр шатанд нийт оролцогчид швейцарь системээр долоон өрөг тоглож эхний дөрвөн байрт шалгарсан нь хоёрдугаар шат буюу хагас шигшээ, медалийн төлөө тоглох эрхтэй болох ажээ. Зургаан тавилын дараах байдлаар ДАШТ-ийг экс-дэлхийн аварга Александр Кандауров, Голландын их мастер Мартин Долфинг нар 9 оноотой тэргүүлж явна. Тэд өнөөдөр болох долдугаар тавилд хоорондоо учраа таарчээ. Сүүлийн тойрогт дэлхийн аварга А.Шварцман-А.Георгиев нар таарч тоглон 1:1-ээр тэнцсэн нь тэдэнд хүснэгтийн тэргүүнд бичигдэх боломж олгосон байна.

Сонирхуулахад тэмцэээний дундуур болсон рапид тоглолтын ДАШТ-д А.Шварцман 12 оноогоор түрүүлж, А.Георгиев 11, М.Долфинг 9 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)