Бразилын Ерөнхийлөгч асан Мишель Темер баривчлагджээ


Бразилд  авилгын эсрэг мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд 2016-2018 онуудад тус улсын Ерөнхийлөгч  байсан  Мишель Темер баривчлагдсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч асан өмнө нь  хэд хэдэн авилгын хэрэгт нэр холбогдож байсан бөгөөд  түүнийг баривчлах нь цаг хугацааны асуудал л байжээ. Бразилын хэвлэлээр цацагдаж буй мэдээллээр цагдаагийн байгууллага  Мишель Темерийг лхагва гаригаас эхлэн эрэн сурвалжилсаар пүрэв гаригийн өглөө л  Сан-Паула хотоос баривчилжээ. Түүнийг тэр өдрөө онгоцоор Рио-де-Жанейрод авчирсан байна. Мөн гадна тэр өдөр Мишель Темерийн үед тус улсын Эрчим хүчний яамны сайд байсан  Морейра Франко бас баривчлагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)