Браво: Өвөр Монголчууд М.Анхцэцэгт хандив илгээжээ

Хүндийн өргөлтийн шилдэг залуу тамирчин М.Анхцэцэгт элэг нэгт Өвөр Монголчууд 2000 юан буюу 711 мянган төгрөгийн хандив илгээснийг өнөөдөр "Нэр төр эрхэмсэг амьдрал" төрийн бус байгууллагын тэргүүн Д.Наранцогт гардуулж өглөө. М.Анхцэцэг харь орны үнэтэй саналаас татгалзаж, эх орондоо үнэнчээр үлдсэн тамирчин. Тэрбээр залуучуудын Азийн АШТ-д оролцсоныхоо дараа залуучуудын ДАШТ-д оролцож, алтан медаль хүртсэн. Тус тэмцээний үеэр гарандаа гэмтэл авсныг уншигчид санаж буй биз ээ. Түүнийг хурдан тэнхэрч, эдгэрээсэй гэж хүсэж яруу найрагч Өлзийдэлгэр ахлагчтай вичатын "Эх хэл суурь мөнгөний нийгэмлэг" жиргээ холбооноос дээрх мөнгөн хандивыг олгож байгаа аж.

"Эх хэл суурь мөнгөн нийгэмлэг" нь саяхнаас байгууллагдсан бөгөөд 100 гаруй өвөрмонгол гишүүнтэй юм. Тэд эх хэлээ хадгалах, цаашид үр хүүхдээ эх болсон Монгол хэлээрээ ярьж сургах үүднээс ийм жиргээ холбоо байгуулж, үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Түүнчлэн тус холбоо цаашид М.Анхцэцэгийг дэмжиж ажиллахаар төлөвлөж байгаа юм.

 

М.Анхцэцэг хандив өгсөн өвөрмонголчуудад талархал илэрхийлээд, цаашид тэдний итгэлийг алдахгүй, тэмцээн уралдаанд амжилттай оролцож, алтан соёмбот далбаагаа мандуулж явахаа амлав.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)