Браво: Монгол циркчид Германд болсон тэмцээнээс хүрэл цом хүртлээ

Соёлын тэргүүний ажилтан Ц.Пүрэвжаргал ахлагчтай Монголын үндэсний циркийн "PUJE & GUYS" хамтлагийн уран бүтээлчид  Герман улсын Кассель хотод зохиогдсон Флик Флак циркийн найм дахь удаагийн олон улсын циркчдийн тэмцээнээс хүрэл цом хүртлээ.

Өнгөрсөн жил тус хамтлагийнхан Францад болсон "Massy" олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом хүртэж үзэгч түмнээ баярлуулж байсан юм. Олон жилийн турш атгасан гар шиг эв нэгдэлтэй ажиллаж, тогтмол амжилт гарган, улс орныхоо нүүр царай болж байдаг эдгээр залуус Монголын залуу циркчдийн анхдугаар наадмын гран приг мөн хүртэж байсан удаатай. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)