БРАВО: Монгол хүү Коста-Рика-Швейцарын тоглолтын ногоон зүлгэнд хөл тавина

Өлзийбатын Амар гэх энэ хүү ОХУ-ын Нижний Новгород стадионд болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын зургадугаар сарын 27-ноос 18-нд шилжих шөнө Коста-Рика-Швейцарын тоглолтын ногоон зүлгэн дээр хөл тавих нь ээ. Тоглолт Улаанбаатарын цагаар 28-ны 02.00 цагт эхэлнэ.

Тэрээр анх “KIA motors” компаниас зарласан “Миний мөрөөдлийн KIA” эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцон түрүүлсэн тул ийнхүү "ОХУ-2018" ДАШТ-ий хөтөч хүүхдээр сонгогдсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)