Браво: Долдугаар ангийн сурагчид ВЕБ АПП, ГАР УТАСНЫ ТОГЛООМ бүтээж байна

Нест Академи нь дэлхийн шилдэг их дээд сургуулиудтай энэ тэнцүү мэдээллийн технологийн боловсролыг Монголын хүүхэд, залуучуудад олгодог билээ. Дэлхийд өрсөлдөх нэг түмэн инженерийг бэлтгэх зорилготой энэхүү академийн хамгийн эхний элсэлтийн төгсөгчид сурсан мэдсэнээ танилцуулах өдөрлөг энэ сарын 09-нд болох гэж байна. Мэдээллийн технологи болон дизайнд сонирхолтой хүүхдүүд, энэ чиглэлээр сурах сонирхолтой сурагчдын эцэг эх гээд хүссэн хүн бүрт энэхүү арга хэмжээ нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.

Өдөрлөгийн үеэр Нест академийн төгсөгч болох 7 дугаар ангийн хүүхдүүдийн бүтээсэн веб аппликейшн, гар утасны тоглоомуудтай танилцахаас гадна энэ салбарт дотооддоо төдийгүй олон улсад амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүд, уран бүтээлчидтэй уулзаж, програмчилал, дизайны сонирхолтой хичээлд хамрагдах боломжтой.

“DEMO Day 2019” нэртэй энэхүү өдөрлөг нь Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамжны 5-р хороонд байрлах Холидэй Инн Улаанбаатар зочид буудлын 2 давхрын хурлын танхимд 6 сарын 9-ны өдрийн 16:00-19:00 цагийн хооронд болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)