БРАВО: Бэлхэд цэцэрлэгийн шинэ барилга баригдлаа

Сүхбаатар дүүргийн 18-р хороо буюу Бэлхэд ердөө ганцхан цэцэрлэг бий. Тус хороонд цэцэрлэгий насны 977 хүүхэд байдаг ч гурван бүлэгтэй 75 хүүхдийн багтаамжтай 166-р цэцэрлэгээс өөр цэцэрлэг үгүй. Тиймээс тус хорооны эцэг эхчүүд 2-3 буудал хол газар хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгдөг байна. Энэ байдлыг харгалзан, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргээс газар гаргаж, "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын хөрөнгөөр барьсан уг цэцэрлэгийн барилга нь 50 хүүхдийн багтаамжтай бөгөөд 166-р цэцэрлэгийн салбар бүлэг болгон ажиллуулах юм. 

Цэцэрлэгийн барилгыг  Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс шалгаж, хүлээн авсны дараа үйл ажиллагаа эхлэх юм. Цэцэрлэгийн шинэ бүлгийг зорилтот бүлэгт чиглүүлж буй тул залуу эцэг эхчүүдийн хүүхдүүд, цэцэрлэгт шинээр бүртгэдэггүй тул сургуулийн өмнөх боловсрол эзэмшилгүй орхигдох хандлагатай байдаг 3-4 насныхныг хамруулах аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)