Бохир гараар дамждаг аюулт өвчнүүд


Өнөөдөр /2019.10.15/ олон улсын гар угаах өдөр. Таны гар цэвэр байвал та олон өвчнөөс өөрийгөө сэргийлж чадна. Цусан суулга, томуу, хамуу гээд бохир гараар дамждаг олон өвчнүүдийг нэрлэж болно. Энэ асуудал огт шинэ зүйл биш бөгөөд бидэнд хангалттай гашуун туршлага бий. Харин Дэлхийн гар угаах өдөр харьцангуй шинэ баяр бөгөөд 11 жилийн өмнө буюу 2008 онд НҮБ-ын Хүүхдийн сан ийм мэдэгдэл хийсний дараа тэмдэглэж эхэлсэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тунхагласан ариун цэврийн жилийн хүрээнд дэлхийн 70 улс оронд 120 гаруй сая хүүхэд гараа савантай угаажээ. Бохир гараар уушгины үрэвсэл, гепатит шар, томуу, SARS, хижиг зэрэг аймшигт өвчнийг нян хүний бие махбодод ордог. Гараа угаагаагүй хүн хамрын ханиад, сахуу, хамуу, төрөл бүрийн мөөгөнцөрт өвчнөөр амархан өвддөг. Гараа угааж чадаагүйгээсээ болгоомжгүйгээсээ болоод энэ дэлхий дээр мянга мянган хүүхэд төрөл бүрийн өвчин тусаж үхэж байна. Хоол идэхээсээ өмнө, бие засчхаад гараа угааж заншихад л та арав гаруй аюулт өвчнөөс хамгаалагдана шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)