Бохирын шугам бөглөрсөн нь хордлого гарах шалтгаан болсон гэв

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Singapore school of Mongolia” сургуулийн багш, ажилтан, сурагчид өнгөрсөн сарын эхээр хоолны хордлого авсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус сургуулийн хоолны газрыг “УНЭТО трейд” компани түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд өнгөрсөн сарын 5-наас үйл ажиллагааг нь зогсоож, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан шалгалт явуулсан байна.

Шалгалтаар тус компанийн хоолны газар нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахгүй, хоол үйлдвэрлэдэг өрөөнийх нь шугам өнгөрсөн сарын 1-нд бөглөрч, бохир хальсны дараа халдваргүйжүүлэлт хийлгээгүй нь илэрчээ. Түүнчлэн хоёр ажилчин нь гэдэсний халдвараар өвчилсөн үедээ хоол боловсруулах, савлах, түгээх үйл ажиллагаанд оролцсон нь хордлогын эх уурхай болсон гэж үзэх үндэслэлтэйг дээрх байгууллагынхан хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)