Боулинг сонирхогчдын УАШТ өрсөлдөөн ихтэй боллоо

Боулинг сонирхогчдын 2019 оны УАШТ өнгөрөгч амралтын өдрүүдэд “Big bowling” төвд амжилттай болж өнгөрлөө. Гурав дахь удаагийн улсын аваргын тэмцээн баг, эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан төрлүүдээр болж, нийт 28 багийн 112 тамирчин өрсөлдсөнөөс дүнг танилцуулбал:

Багийн төрөл:

  • 1-р байр, алтан медаль - Б.Саруулболд ахлагчтай Л.Төгөлдөр, Б.Хонгорзул, Н.Пүрэвсүрэн нарын баг
  • 2-р байр, мөнгөн - Б.Эрдэнэхүү ахлагчтай Н.Цогбадрах, Б.Оюунтуяа, Э.Цолмон нарын “Биг констракшн” баг
  • 3-р байр, хүрэл медаль - Г.Өлзийбат ахлагчтай Г.Бат-Эрдэнэ, Г.Лхагвасүрэн, Д.Алтанчимэг нарын “Суруга Монгол” баг
  • 4-р байр, тусгай байр - Л.Баасан-Ёндон ахлагчтай Л.Оюунбаяр, Г.Энхтөр, Б.Оюунбат нарын “Өнөөдөр” сонины баг

Эмэгтэй ганцаарчилсан төрөл:

  • 1-р байр, алтан медаль - “Winners” клубын тамирчин С.Түмэнжаргал 
  • 2-р байр, мөнгөн медаль - А.Гэрэлтуяа
  • 3-р байр, хүрэл медаль - “Өнөөдөр” сонины тамирчин Л.Оюунбаяр 
  • 4-р байр, тусгай байр - “Биг констракшн”-ийн тамирчин Б.Оюунтуяа

Эрэгтэй ганцаарчилсан төрөл:

  • 1-р байр, алтан медаль - “Winners” клубын тамирчин Б.Саруулболд 
  • 2-р байр, мөнгөн медаль- Залуу тамирчин Э.Отгонбаяр 
  • 3-р байр, хүрэл медаль - “Big bowling” клубын тамирчин О.Баяр-Эрдэнэ
  • 4-р байр, тусгай байр- “Суруга Монгол” багийн тамирчин Г.Өлзийбат

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр энэ удаа эмэгтэйчүүдээс А.Хонгорзул, Ө.Уугантуяа нар тус бүр 180 оноо авч тэнцэж, хоёулаа шагнуулсан. Харин эрчүүдээс “Суруга Монгол” багийн гишүүн Г.Бат-Эрдэнэ 201 оноогоор шилдэг тамирчнаар шалгарсан юм.

Энэхүү тэмцээнд мэргэжлийн өндөр чансаатай, улсын цол зэрэгтэй нэг ч тамирчин оролцуулаагүй зөвхөн боулинг сонирхогч, эхлэн суралцагчдын дунд явагдсанаараа онцлог юм. Баг бүр таван тоглолт хийгээд авсан онооныхоо дарааллаар нэгээр гарсан нь 16-гаар гарсан багтай халз тоглож, хасагдах журмаар аваргаа тодруулсан. Ганцаарчилсан тоглолтууд ч яг энэ зарчмаар явагдсан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)