БОУЛИНГ:Шилдэг эрэгтэй тамирчныг тодруулна

Монголын боулинг сонирхогчдын холбоог байгуулсны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд ойн хүрээнд гурван цуврал тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд шагналын сан нь урьд урьдын тэмцэээнүүдээс өндөр байна хэмээн зохион байгуулагчид хэлж байна. Эхнийх нь болох эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нд “Биг боулинг” төвд болно. Ганцаарчилсан ангиллаар зохион байгуулах тэмцээнд оролцох тамирчдын бүртгэл 29-нд дуусах аж.

Ташрамд дурдахад, Монголын боулинг сонирхогчдын холбоо нь 7-8 дугаар сард үйл ажиллагаагаа түр завсарладаг бол жилийн бусад үед тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Үүгээр ч зогсохгүй сар бүр хоёр тэмцээн зохион байгуулдаг гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)