Бор-Өндөрийн уурхайд нуралт болж, хүний амь эрсэдлээ

“Монголросцветмет” нэгдлийн харьяа Бор-Өндөрийн жоншны уурхайд нуралт болж, нэг уурхайчин амь эрсэджээ. Талийгаачийг Г.Х гэдэг, тус уурхайд 1995 онд ажилд орсон хүн байжээ. Ослын шалтгааны талаар эх сурвалж “Жонш нураах өрөмдлөгийн үед уурхайн таазнаас 20 гаруй тонн шороо нурж, гүнд ажиллаж байсан уурхайчны аминд хүрчээ.

Ослын шалтгаан тогтоогдоогүй байна. Албаныхны таамаглаж байгаагаар хөдөлмөр хамгааллын дүрэм зөрчсөн байх магадлалтай” гэв. Өөр нэгэн эх сурвалж “Осол өглөө 05.00 цагт болсон. Урьд өдөр нь тухайн бүсэд тэсэлгээ хийгээд хана, таазны шороог нь гүйцэд аваагүй байснаас өрөмдлөгийн үед таазнаас нь шороо нурж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Г.Х гэдэг хүн нас барсан.

Ослын шалтгааныг цагдаагийнхан болон уурхайн холбогдох албаны хүмүүс дотооддоо шалгаж байгаа” гэлээ. “Монголросцветмет” компаниас өнөөдөр уг осолтой холбогдуулан албаны хүмүүс Бор-Өндөрт очиж, албаны шалгалт давхар хийхээр болжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)