Борис Жонсон Ciovid-19-өөс болж огцрох гэж байгаа тухай мэдээллийг эсэргүүцэв


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусээр өвчилсний дараа эрүүл мэндэд нь өөрчлөлт орж байгаа талаар зарим хэвлэлүүд шуугьжээ.Тухайлбал ”The Times”, “Business Insider” сонинууд Ерөнхий сайдыг COVID-19 туссаныхаа дараа эрүүл мэнд нь муудсан тул удахгүй огцрох гэж байгаа тухай мэдээлсэн юм. Өнгөрсөн тавдугаар сард Борис Жонсон хараа нь муудаад байгаатай холбогдуулан эмчид хандсан аж. Тэгвэл өчигдөр буюу Мягмар гарагт Их Британийн засгийн газрын тэргүүн эрүүл мэндээсээ болж огцрох гэж байгаа гэсэн мэдээллийг эсэргүүцсэн мэдэгдэл хийжээ. Тэрээр хэлэхдээ “Энэ бол туйлын худал зүйл! Би жингээ хасаад биеийн байдал хамаагүй дээрдсэн. Тийм их биш ч дор хаяж есөн кг турсан" гэжээ. Жонсон өнгөрсөн дөрөвдүгээр сард Covid-19-өөр өвдөж Сент-Томасын эмнэлэгт эмчилгээ хийлгэж, гурван өдөр эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн аж. Тэрээр халдвар авсныхаа нэг сарын дараа үүрэгт ажилдаа эргэн орсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)