Боомтуудад хорио цээрийн хяналт явуулах боломж бүрдүүлнэ

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ экспортлож, эдийн засгийн эргэлтэд оруулахад салбарын яамнаас ихээхэн анхаарч байгаа. Энэ хүрээнд БНХАУ-ын талтай  тодорхой тохиролцоонд хүрч цаашид мах экспортлох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр ХХАА-ын дэд сайд Б.Батзориг тэргүүтэй албаны хүмүүс Сүхбаатар аймгийн Бичигт боомтод ажиллаж эхэлжээ. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буй тул ийн ажиллах болжээ. Тиймээс Баянхошуу, Өвдөг, Сүмбэр, Рашаан, Бичигт, Зүүн хатавч боомтод хорио цээрийн хяналт явуулах боломж бүрдүүлэх, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дээрх боомтуудаар экспортлох саналыг Хятадын талд тавьж, ойрын хугацаанд  хамтран шийдэхээр ажиллаж эхэлсэн байна. Б.Батзориг сайд ӨМӨЗО-ны Хил боомтын дарга Гуо Ган болон Хорио цээрийн газрын дарга Жан Шаотун нартай уулзаж, энэ сарын 27 хүртэл хоёр талын боомтуудын үйл ажиллагаатай танилцан, дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)