Бондын захын урилга

Хөрөнгийн зах зээлийнхэн зохицуулагч байгууллагынхаа манлайлал доор үндэсний томоохон компаниудад бондын зах зээлд хөл тавих урилга хүрг үүлэх цаг удахг үй ирэх нь. Хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага бол Санхүүгийн зохицуулах хороо. Тус байгууллагынхан компанийн бонд гаргах журмаа боловсронгуй, хялбар болгохоор зэхэж байна. 

...Урт, богино хугацаатай бонд гаргаж, дутагдаж буй санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлээч гэсэн урилга үндэсний томоохон компаниудад очих нь гарцаагүй болжээ... 

Ингэснээр компанийн бонд гаргах зөвш өөр өл олгох хугацааг богиносгох гэнэ. Одоогоор бонд гаргах журам нь шинээр хувьцаа гаргахтай адил эрх зүйн зохицуулалттай байгаа. Энэ нь бонд гаргах зөвш өөрөл авахад урт хугацаа зарцуулах, өнд өр зардал гаргах зэрэг сөрөг үр үр дагаврыг компаниудын нуруунд үүрүүлдэг аж. Дүрэм, журмыг хялбарчилснаар бонд гаргах сонирхолтой компаниудын ачаа хөнгөрнө гэсэн үг. Өөр өөр хэлбэл, тус хороо үйлчилгээгээ хүнд сурталг үй хүргэх зохицуулалт хийх нь. Зохицуулалтаа хялбарчилсны дараа танай компанид бонд гаргаж, шаардлагатай санх үүжилтээ татах урилга хүргүүлнэ. 

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш “Эхний ээлжид үндэсний томоохон компаниудад бонд гаргах санал тавьж, хамтарч ажиллах бодлого баримтална” гэж ярилаа. Үндэсний томоохон компаниуд гэхээр бидний сайн мэдэх MCS, “Наран”, “Номин”, “Таванбогд”, “Шунхлай”, “Макс”, МАК, “Монос” гэх мэт группэд хандах биз. Эдгээрээс гадна үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон бизнес эрхэлдэг олон компани мэндэлснийг мартах учирг үй. Урилгыг хүлээж авбал Монголын хөр өнгийн зах зээлийн дэлгүүрийн лангуунд хувьцаанаас гадна компанийн бонд гэсэн шинэ бүтээгдэх үүн нэмэгдэнэ. 

Эл бүтээгдэхүүний арилжаа дотоодын зах зээлд төдийлөн хөгжихг үй байгаа билээ. Шинжээчид шалтгааныг нь зохицуулалтын байгууллагын хүнд сурталтай холбон тайлбарласаар ирсэн юм. Цаг хугацааны явцад юмс, үзэгдлийн нөхц өл өөрчлөгдөхөд аливаа зүйл хөгжих тохироо бүрддэг. Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтн үүд энэ үед компанийн бондын зах зээл хөгжих тохироо бүрдсэнийг онцолж буй. Учир юу гэвээс, Засгийн газрын бондыг дотоодын зах зээлд арилжихаар болсон. УИХ-аас төсвийн тодотголыг баталсны дараа Сангийн яамныхан бондын арилжааг эхлүүлэхээр шинэ арилжааны систем туршиж байна. Засгийн газрын бондын арилжаа эхэлсний дараа дотоодын зах зээл дэх суурь хүү тогтоно. Өөрөөр хэлбэл, дотоодын зах зээлд компанийн бонд арилжих суурь хүү тогтоно гэсэн үг. Улс дампуурдагг үй гэсэн үг бий. Тэгэхээр Засгийн газрын бонд хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Дампуурахгүй учраас бондыг нь худалдаж авсан хүн мөнгөө алдах эрсдэл хүлээдэгг үй. Иймээс хаана ч Засгийн газрын бонд бусдынхаас бага хүүтэй байдаг.

Засгийн газрын бондын хүү хэдэн хувь байна, компанийнх түүнээс өндөр байдаг. Мөн компанийн бондын хүүг тогтооход банкуудын хадгаламжийн хүүгийн хувь хэмжээ нөл өөлнө. Банкныхаас арай өндөр хүүтэй байвал компанийн бонд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг. Бага байвал өндөр өгөөж хүртэхийн тулд иргэд, аж ахуйн нэгжүүд банТ канд мөнгөө хадгалуулахыг илүүд үзнэ. Монголын арилжааны банкуудын хугацаатай хадгаламжийн хүү дээд тал нь 12 хувьд хүрчээ. Тэгэхээр компанийн бонд 13-14 хувийн хүүтэй байх боломжтой юм. Банкуудын байгууллагын зээлийн дундаж хүү 16 хувьд хүрсэн гэнэ. Энэ тохиолдолд банкнаас зээл авахын оронд бонд гаргавал компаниудад зардал багатай байх юм. Сүүлийн жилүүдэд компаниудын бонд гаргах сонирхол нэмэгдсэн. “Сүү” хувьцаат компани 2017 онд зургаан тэрбум төгрөгийн “Сүү” бондыг жилийн 17.5 хувийн хүүтэй арилжсан. Мөн “ЛэндМН ББСБ” компани энэ онд таван тэрбум төгрөгийн “Лэнд” бондыг 17 хувийн хүүтэй арилжлаа.

Эдгээр нь Монголын хөр өнгийн биржээр дамжуулж, бондын санх үүжилт татсан компани юм. Үүнээс гадна дундаж компаниуд хаалттай хүрээнд бонд гаргах нь нэмэгдсэн. Тэд 100 хувийн даатгалтай бондыг зах зээлд жилийн 17 хувийн хүүтэй борлуулж байна. Компанийн бонд гаргах дүрэм, журмыг хялбарчилбал энэ төрлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжиж, санхүүжилт татах сонирхол улам нэмэгдэх нь дамжиггүй. С.Цэрэндаш “Компанийн бондын зах зээлийг хөгжүүлж, энэ төрлийн үнэт цаасыг эзэмш үүлэн, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшл үүлэх зорилгыг давхар агуулж байгаа” хэмээсэн. Иргэдэд бонд эзэмшүүлэн, санхүүгийн боловсролыг нь дээшлүүлэхийн тулд тэдний худалдан авах захиалгыг тэргүүн ээлжид биел үүлэх шаардлагатай. Иргэдийг бага мөнг өөр бонд худалдан авах захиалга өгөхөд нь биелүүлэхг үй байвал давхар зорилго нь биелэхг үй. 

Компанийн бондыг нээлттэй зах зээлээр дамжуулан худалдан авахад хүүгийн орлогоос нь таван хувийн татвар авах хууль мөрддөг. Нээлттэй зах зээл гэдэг нь хөрөнгийн биржийг хэлж буй хэрэг. Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц “Компанийн бонд худалдан авсан этгээдийн хүүгийн орлогоос таван хувийн татвар хураах хуулийн заалтыг 1-2 жилийн хугацаанд хэрэгж үүлэхг үй, царцаавал бондын зах зээл хөгжих хөш үүрэг болно. Хүүгийн орлогоос нь татвар авахгүй учраас хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татна. Компаниуд бонд гаргахг үй байгаа учраас энэ төрлийн татвараас төс өвт орлого ордоггүй. Тиймээс царцаах шийдвэр гаргавал төсөвт ямар нэг дарамт болохг үй” гэж байр сууриа илэрхийллээ. Аливаа зах зээлийг хөгжүүлэхийн тулд төрөөс татварын бодлогоор дэмждэг. Бондын зах зээлийг хөгжүүлэхийн тулд ийм алхам хийхэд буруудах зүйлгүй. Харин компанийн бондыг хаалттай хүрээнд арилжихад хүүгийн орлогоос нь 10 хувийн татвар авдаг. Энэ заалтыг хэвээр үлдээвэл компаниуд зохицуулалттай зах зээлд бонд гаргаж, хөрөнгө оруулагчдын мөнг өө алдах эрсдэл буурах юм. УИХ зээлийн хүүг бууруулах стратегийг батлахаар хэлэлцэж байна. 

Тэд стратеги баталснаар 2023 онд зээлийн хүү дунджаар 12 хувь болно гэж төсөөлж буй. Энэ хүрээнд их хэмжээний мөнгөтэй хүмүүсийн хадгаламжийн хүүгийн орлогоос өндөр татвар хураах санаачилга гарлаа. Мөн дээд хязгаар тогтоож, тусгай буюу их хэмжээний мөнгийг өндөр хүүтэй хадгалуулдаг хүмүүсийн башир үйлдлийг зогсоох санаачилга гаргаж байна. Зохицуулалтын ийм арга хэмжээ авбал компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх дам байдлаар эерэг нөлөө үзүүлнэ. Банкны хадгаламжийн хүү буурвал арай өндөр хүүтэй бонд худалдан авах хүсэл иргэдэд төрөх нь ойлгомжтой. Арилжааны банкууд Монголбанкны үнэт цаасыг есөн хувийн хүүтэйгээр худалдан авч байгаа. Одоогоор таван их наяд төгрөгөөр Төвбанкны үнэт цаасыг худалдаж аваад байна. Банкууд Төвбанкны үнэт цаасыг биш, компанийн бондыг худалдан авч, санхүүжилт олгох ч боломж бий. Зөвхөн зээл өгөх биш, бондыг нь худалдан авч санхүүжилт хийх боломжтой гэсэн үг. Ингэвэл Төвбанкны үнэт цаасыг худалдан авснаас өндөр өгөөж хүртэх нь мэдээж. Урт, богино хугацаатай бонд гаргаж, дутагдаж буй санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлээч гэсэн урилга үндэсний томоохон компаниудад очих нь гарцаагүй болжээ. Тэд хэрхэн хүлээж авах бол. Бондын захыг хөгжүүлбэл хөр өнгө оруулагчдад хадгаламжийн хүүгийнхээс ахиу өгөөж ногдох нь тодорхой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)