"Болор цом" яруу найргийн наадам Говьсүмбэр аймагт болно

Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд "Болор цом" наадам 36 дахь жилдээ болох гэж байгаа талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Болор цом" наадамд энэ жил 140 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс урьдчилсан хоёр шатны шалгаруулалтаар 27 нь тунан үлдсэн байна.

МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал “Болор цом наадам энэ жил Говьсүмбэр аймагт нэгдүгээр сарын 5-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн энэхүү наадмаа угтан Т.Галсан, Г.Аюурзана, Ц.Бавуудорж зэрэг энэ цагийн алдарт 16 яруу найрагчийн "Уран үгсийн чуулган"-ыг Говьсүмбэр аймгийн Баянтал, Шивээговь сумдад зохион байгуулна” гэлээ. 

Тус наадмын урьдчилсан шатанд шүүгчээр ажилласан хүмүүс эцсийн шалгаруулалтад ажиллахгүй бөгөөд шүүгчдийн нэрийг нууцалж байгаа гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)