Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг тогтмол хүргэж эхэллээ

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өчигдрөөс хүргэж эхэллээ. 

Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээлийг зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм.

Хуваарийн дагуу өнөөдөр 11:00 цагт Англи хэл, 15:00 цагт Орос хэлний цахим хичээлийг Боловсролын үнэлгээний төв хуудсаар шууд дамжуулан хүргэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)